Эрх зүйн хөтөч бэлтгэх ээлжит сургалтыг цахимаар анх удаа зохион байгууллаа

  • 2020-12-28
  • Ч.Батзориг

Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.1-т эрх зүйн хөтчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах. 6.4.3-т эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхийг нь тасралтгүй бэхжүүлэх талаар тус тус заасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн хөтөч бэлтгэх цуврал сургалтын XIX ээлжийн сургалтыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран цахимаар амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын төвийн багш, ЕБС-ийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 63 иргэн, албан хаагч хамрагдлаа.

Сургалт 2 өдөр үргэлжилсэн бөгөөд хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга В.Энхтамир, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны, сахилгын ахлах шинжээч шинжээч Б.Эрдэнэбилэг, Хувь хүний хөгжлийн институтийн захирал М.Алтанцэцэг, УБЕГ-ын Бодлого, төлөвлөлт дүн шинжилгээний газрын дарга Г.Цэцгээ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн арга зүйч багш В.Оюун-Эрдэнэ нар сургалтад хичээл заав.