МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран ажиллана

  • 2020-12-28
  • Ч.Батзориг

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган нар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт босгох, зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх, оюутан дадлагажуулах, ажиллуулах, хүний нөөцийн залгамж холбоог бий болгох, профессор багш, эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон чиглэлээр 2 тал хамтран ажиллахаар боллоо. Мөн эрдэмтдийг алдаршуулах, туурвисан бүтээлийг сурталчлах ажлыг хамтран зохион байгуулж ажиллах,  магистрант, докторантыг сургах, бэлтгэх, магистр, докторын зэрэг горилж буй судалгааны ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.