2018-12-19 13:18
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд програмист ажилд шалгаруулж авна

Ажлын байрны зорилго: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн үйл ажиллагаа болон ХЗҮХ-ийн компьютер, сүлжээний тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сүлжээний технологийг боловсронгуй болгох шийдлийг хайх, түүний найдвартай ажиллагааг хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Боловсрол:Мэдээллийн технологи, веб дизайн, график дизайны чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх.
  2. Ур чадвар:Мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх; асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх; веб програмчлалын хэлний зохих мэдлэгтэй; хэвлэмэлийн загвар гаргах; багаар ажиллах, шуурхай ажиллах, ажлын ачаалал даах.
  3. Тусгай шаардлага:Байгууллагын дотоод сүлжээ зохион байгуулж, серверийн тохиргоо хийх чадвартай байх; вэб сайтад өдөр тутмын хэрэглэгчийн хандалт, ачааллын тооцооллыг гаргаж чаддаг байх; HTML, MySQL, PHP, Javascript зэрэг програмчлалын хэлний мэдлэгтэй байх; Linux, Windows, Unix үйлдлийн системийн мэдлэгтэй; Өргөн хэрэглээний IDE ашиглах чадвартай байх;график дизайн, хэвлэлийн эх бэлтгэх програмууд дээр ажиллах чадвартай байх.

 Бүрдүүлэх материал

  1. Өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, товч намтар, зураг 2 хувь;
  4. Иргэний үнэмлэхний хуулбар;
  5. Өмнө хийж байсан график дизайны болон веб дизайны бүтээлүүд хавсаргаж болно.
  6. Ажил байдлын тодорхойлолт /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны дотор Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн 202 тоот өрөөнд болон info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735

 

Төрөл: Ил тод байдал