3870-08-15 15:34
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Шинэ бүтээлийн танилцуулгад урьж байна

Өмгөөлөгч, судлаач В.Энхтамир нь Газрын харилцаа, хөрөнгийн эрхийн нэр томьёоны тайлбар толь (англи-орос-монгол)–ийг эрхлэн гаргасан бөгөөд энэхүү бүтээлийн танилцуулга, нээлт 2018 оны 4-р сарын 20-ны өдрийн 15 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

Энэхүү бүтээлийг Монгол Улсад хувийн өмчийн газрын харилцаа үүсч хөгжсөний 15 жилийн ойд зориулан Газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн чиглэлд анх удаа гаргаж байгаа нь онцлог юм. Тайлбар толь бичигт газрын харилцааны удирдлага, хөрөнгийн эрхийн холбогдолтой түгээмэл болон манайд харьцангуй шинээр хэрэглэгдэж эхэлж байгаа 350 гаруй нэр томьёог Англи, Орос, Монгол хэлээр оноолт хийж, дэлгэрүүлэн тайлбарласнаас гадна  зарим нэр томьёоны агуулгыг зураг, тайлбар зэргээр нэмж тодотгосон байна. Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Я.Долгоржав энэхүү бүтээлийг ариутган шүүж, ном мялаах үгийг нь бичжээ.

Та бүхэн уг бүтээлийн танилцуулга нээлтэд хүрэлцэн ирж оролцоно уу.

Төрөл: Мэдээ