2018-07-23 07:16
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Хууль дээдлэх ёс” сэтгүүл

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, онол, практикийн “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийг 12 дахь жилдээ хэвлэн нийтийн захиалгаар түгээж байна.

Тус сэтгүүл нь шинэ ондоо буюу 2015 оноос англи хэл дээрх дугаар тогтмол гаргахаар боллоо. Ингэснээр жилд монгол хэл дээр 4, англи хэл дээр 1 нийт 5 дугаар гаргаж байна.

Сэтгүүлиийн зөвлөл УИХ, Засгийн газар, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтдийн төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг.

Тус сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг тооцдог бөгөөд УИХ, Засгийн газар, ХЗЯ-ны харьяа бүх агентлаг, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага болон хуулийн фирмүүд, хувийн компаниудад захиалгаар түгээдэг. Мөн Монгол шуудан компаниар дамжуулан хөдөө, орон нутгийн уншигчдад захиалгаар хүрдэг билээ.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн томоохон судалгааг тус сэтгүүлд нийтэлж уншигчиддаа хүргэхээс гадна гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, хуульчид бусад  идэвхтэн бичигчидтэй хамтран ажилладаг.

“Хууль дээдлэх ёс” сэтгүүл нь хуульчид, эрдэмтэн, судлаачид, хуулийн их, дээд сургуулийн оюутнууд төдийгүй төрийн байгууллагын нийт албан хаагч, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд зориулагдсан.

Сэтгүүлийн журамтай ЭНД ДАРЖ танилцана уу.

Сэтгүүлд тавигдах материал илгээх и-мэйл хаяг: gonchigsumlaa@legalinstitute.mn

Утас: +976-11-317494