Ажилд шалгаруулж авна

  • 2022-03-02
  • Ц.Энхжин
  • 2,488

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь дараах сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.

  1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл оруулагч мэргэжилтэн [Дэлгэрэнгүй]
  2. Хууль зүйн сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн [Дэлгэрэнгүй]
  3. Тооцооны нягтлан бодогч [Дэлгэрэнгүй]
  4. Эрдэм шинжилгээний ажилтан [Дэлгэрэнгүй]
  5. Хүний нөөцийн мэргэжилтэн [Дэлгэрэнгүй]
  6. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч, программист [Дэлгэрэнгүй]

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл,
  • Дипломын хуулбар,
  • Төрийн албан хаагчийн анкет,
  • 3×4 хэмжээтэй 4 хувь цээж зураг,
  • Хувь хүний намтар

 

Бүртгэл: Сонирхсон этгээд бүрдүүлсэн материалаа 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлэх эсвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 201 тоотод биеэр авч ирнэ үү.

Утас: 11-315735


 

 

 

1. Нэгж, ажлын байр: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл оруулагч мэргэжилтэн

Орон тоо: 1

Ажлын тодорхойлолт:

  • Эрх зүйн актын ангилагчийг ашиглаж системчилсэн картын сан, хяналтын хувийг хөтлөх;
  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд урд нь оруулсан, ангилсан, хянасан болон оруулж, ангилж, хянаж буй хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг дахин шалгаж, нягтлах буюу бүртгэл хөтөлж, цэгцэлж, баяжуулах;
  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг сурталчлах, мэдээлэл оруулах, зөвлөгөө өгөх;
  • Эрх зүйн актын төрөлжсөн эмхэтгэл бэлтгэх.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах;
  • Эрх зүйн акт, мэдээллийг судалж, дүгнэлт гаргах, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
  • Мэргэжлээрээ, түүний дотор цахим сан, мэдээллийн системийн баяжуулалт, ном товхимол эмхэтгэх ажил хариуцаж байсан туршлагатай бол давуу тал болно.

 

 

 

2. Нэгж, ажлын байр: Хууль зүйн сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

Орон тоо: 1

Ажлын тодорхойлолт:

  • Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй арга, хэлбэрээр зохион байгуулах;
  • Эрх зүйн мэдээлэл бэлтгэх, түгээх аргачлал, хөтөлбөрийн дагуу тогтмол үйл ажиллагаа явуулах;
  • Байгууллагын бүтээгдэхүүн, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг үр нөлөөтэй, шуурхай зохион байгуулах;
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эрх зүйн мэдээлэл өгөх;
  • Сэтгүүлчдэд зориулсан сургалт, мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах;
  • ХЗДХЯ болон түүний харьяа агентлаг, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах;
  • Эрх зүйн акт, мэдээллийг судалж, дүгнэлт гаргах, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
  • Мэргэжлээрээ, түүний дотор эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны чиглэлийн ажил хариуцаж байсан туршлагатай бол давуу тал болно.

 

 

 

 

3. Нэгж, алба, ажлын байр: Тооцооны нягтлан бодогч

Албан тушаал дээр хийгдэх үндсэн ажил үүрэг:

  • Албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд бодож тооцох;
  • Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах;
  • Албан хаагчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцох, түүний бичилтийг хариуцах;
  • Байгууллагын өр авлагын тооцоо хийх;
  • Байгууллагын эд хөрөнгийн тооллого хийх.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Нягтлан бодогч мэргэжлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
  • Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн;
  • Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан;
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
  • Компьютерийн өргөн хэрэглээний болон санхүүгийн програмуудыг эзэмшсэн.

 

 

4. Ажлын байр:“Эрдэм шинжилгээний ажилтан”

Ажлын тодорхойлолт

  • Хууль зүйн хавсарга болон бодлогын судалгааг хийх;
  • Харьцуулсан судалгаа хийх;
  • Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх;
  • Лавлагаа, мэдээлэл, судлаачийн зөвлөмж, санал боловсруулах;
  • Олон улсын болон дотоодын судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэгт оролцох, зохион байгуулах

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур

  • Эрх зүйч мэргэжлээр магистр, түүнээс дээш зэрэгтэй;
  • Эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн;
  • Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай;
  • Асуудлыг бүрэн гүйцэд судалж, тодорхой хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай;
  • Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах, мэргэших сонирхолтой;
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй;
  • Тогтвор суурьшилтай ажиллах; ачаалал даах, багаар ажиллах чадвартай;
  • Судалгааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.

 

 

5. Нэгж, ажлын байр: Хүний нөөцийн мэргэжилтэн

Орон тоо: 1

Ажлын тодорхойлолт:

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн боловсон хүчин, хүний нөөцийн захиргаанаас баримталж буй бодлогод нийцүүлэн, салбарын онцлогт тохируулан боловсруулж, шийдвэрлүүлэх,
  • Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, хэтийн ба ойрын хэрэгцээ шаардлагыг судалж, төлөвлөх, хүний нөөцийн тоо бүртгэлийг эрхлэн хөтлөх, сонгон шалгаруулалт хийх
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
  • Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Тогтвор суурьшилтай ажиллах; ачаалал даах, багаар ажиллах чадвартай,
  • Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ амаар болон бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх,
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх,
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх
  • Хүний нөөцийн менежмент, мониторингоор мэргэшсэн бол давуу тал болно

 

 

 

6. Нэгж, ажлын байр:Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч, программист

Орон тоо: 1

Ажлын тодорхойлолт:

  • Байгууллагын компьютер, техник хэрэгслийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллах, тоо бүртгэл хөтлөх;
  • Интернетийн холболт болон байгууллагын дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих;
  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн өдөр тутмын сервисийг хариуцах, мэдээлэл оруулагч нарт зөвлөгөө өгөх;
  • Шаардлагатай тохиолдолд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн эрх зүйн актын системчлэл, ангилал, мэдээлэл оруулах зэрэг ажилд оролцох;
  • Иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага тэдгээрт зориулсан эрх зүйн сурталчилгааны ажилд оролцох;
  • Байгууллагын цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэлт хийх;
  • Системд шаардлагатай бусад мэдээ, мэдээллийг бэлтгэх;
  • Байгууллагын мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих;
  • Мэдээллийн технологийн сүүлийн үеийн шийдлүүдийг судалж, шинэ технологи нэвтрүүлэх;
  • Байгууллагын ажилтнуудад мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Мэдээллийн технологи, программ хангамж, сүлжээ, өгөгдлийн сан, холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Компьютерийн техник болон програм хангамжийн өндөр мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний програм хангамжийг бүрэн ашиглах чадвар, туршлагатай байх;
  • Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой.