АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ ХАМТ ОЛНОО МАНЛАЙЛАН АЖИЛЛАСАН АЛБАН ХААГЧИД ШАГНАГДЛАА

  • 2022-07-05
  • Г.Дэлгэрбаяр
  • 2,361

Хууль зүйн үндэсний хүрээлэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан  албан хаагчид шагнагдлаа.  Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар Харуул С.Эрдэнэпүрэв, Харуул Б.Эрдэнэбаяр, Үйлчлэгч В.Мөнхгэрэл, эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн хянагч Д.Мөнхжаргал, дэвтэрлэгч М.Баярмаа, Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан, “Хүндэт тэмдэг”-ээр дэвтэрлэгч М.Баярмаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны хүндэт “Жуух бичиг”-ээр Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батзориг, Үйлчлэгч В.Мөнхгэрэл, Эх бэлтгэгч, дизайнер З.Эрдэнэтөгс, Офсет машины хэвлэгч Б.Нувааншарав нар тус тус шагнагдлаа. Шагналыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Х.Эрдэм-Ундрах гардуулж баяр хүргэлээ.