Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ (ALIN)-2021 Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

  • 2021-09-16
  • Ц.Энхжин
  • 820

Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээний (ALIN) гишүүн орнуудын 17 дугаар хурлыг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Ковид 19 цар тахлын улмаас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр цахимаар  зохион байгууллаа.  Төлөөлөгчдийн хурлаар Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээний үйл ажиллагааны тайлан, ирэх онд хэрэгжүүлэх хамтын үйл ажиллагааны чиглэл, 2022 онд зохион байгуулагдах 18 дугаар хурлыг зохион байгуулах орныг сонгох үндсэн асуудлыг хэлэлцлээ.

Тус цахим хуралд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Доктор, Х. Эрдэм-Ундрах оролцож хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, хуралд хэлэлцсэн асуудлаар санал солилцлоо.

Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ (ALIN)-нд одоогийн байдлаар 19 улсын 34 байгууллага гишүүнчлэлтэй байна. Сүлжээний анхдугаар хурал 2005 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдаж байсан бол 14 дүгээр хурал 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдсан. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлаар “Цар тахлын эсрэг хууль эрх зүйн арга хэмжээ: Сургамж ба цаашдын арга зам” сэдвийн хүрээнд 17 улсын төлөөлөгчид илтгэл хэлэлцүүлэн, амжилттай зохион байгуулагдлаа.