Архивын мэргэжилтэн ажилд авна

  • 2024-04-05
  • Ц.Энхжин
  • 90

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Эрх зүйч мэргэжилтэй
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар суралцсан
  • Мэргэжлээрээ нэгээс доошгүй жил ажилласан
  • Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Дипломын хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • 3×4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  • Гурван үеийн намтар;
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.

Гүйцэтгэх үүрэг:

Ирсэн бичиг болон өргөдөл, гомдлыг цаг тухайд нь хүлээн авч бүртгэн, удирдах албан тушаалтнаар хянуулсны дараа холбогдох ажилтанд хүлээлгэн өгөх, гадагш явуулсан бичгийг албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу дугаарлан бүртгэж, дугтуйлан холбогдох байгууллагад хүргүүлэх, архивын ажлыг Архивын тухай хуульд нийцүүлэн эрхэлж, баримт бичгүүдийг архивд шилжүүлэх, архивын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах.

Бүртгэл: Сонирхсон этгээд бүрдүүлсэн материалаа info@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735

Хаяг: Эко Интернэйшнл Трэйд Тауэр 9 давхар, 1 дүгээр хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот