Архив, бичиг хэргийн ажилтан шалгаруулж авна
- 2021-04-08
- Ц.Энхжин
- 3,638
Ажлын тодорхойлолт:
- Албан хэргийн хөтлөлтийн журам, стандарт шаардлагад нийцүүлэн албан бичиг боловсруулах, баримт бичгийн хөтлөлт, бүрдэл-хяналтыг гүйцэтгэх;
- Архивын фонд, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг гүйцэтгэх;
- Хүрээлэнгийн архивын ажлыг Архивын тухай хуульд нийцүүлэн эрхэлж, баримт бичгүүдийг архивт шилжүүлэх, архивын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:
- Бакалавраас доошгүй зэрэгтэй;
- Албан бичиг боловсруулах чадвартай;
- Тогтвор суурьшилтай, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
- Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Дипломын хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет;
- 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг;
- Хувь хүний намтар.
Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2021 оны 4-р сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735