Ахлах нягтлан бодогч шалгаруулж авна

  • 2021-10-25
  • Ц.Энхжин
  • 621

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Ахлах нягтлан бодогч”-ын ажлын байрны сул орон тоонд ажиллах сонирхолтой иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
  • Санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байх;
  • Мэргэжил: Нягтлан бодогч;
  • Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
  • Ур чадвар: компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх; багаар ажиллах чадвартай, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
  • Ажлын байрны ангилал, зэрэглэл: ТҮ-8.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;
  • Боловсролын диплом болон тэдгээртэй адилтгах баримт бичгийн хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Хувь хүний намтар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Урьд ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт.

Дээрх бичиг баримтыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагаас өмнө info@legalinstitute.mn цахим хаягаар эсхүл ХЗҮХ-гийн 201 тоотод цаасаар ирүүлэх боломжтой Холбогдох Утас: 11-315735