БАЙГАЛЬ ОРЧНЫ БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ, ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-10-03
  • Э.Цэрэндүзээ
  • 601

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн алба хаагч нарыг байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр чадавхжуулах сургалт”-ыг 09 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт зохион байгууллаа. Сургалтыг ХЗҮХ-ийн захирал Х.Эрдэм-Ундрах, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Н. Феликс Гленк, Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд болон төв Азийн хэлтсийн дарга Дебора Тидекс-Жоу, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орчуулга хариуцсан менежер Б.Үнэнбаяр нар нээж, үг хэллээ. Сургалтад Хууль зүйн ухааны доктор /PhD/, профессор Э.Батбаяр, Хууль зүйн ухааны доктор /PhD/, дэд профессор А.Алтанзул, Ахлах багш С.Ганцэцэг, ХЗҮХ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн П.Аззаяа нар хичээл заасан бөгөөд нийт 73 алба хаагч хамрагдсан байна.