БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЭРХ ЗҮЙН ХӨТЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2022-11-07
  • Э.Цэрэндүзээ
  • 478
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг Өвөрхангай аймагт 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Хууль зүйн ухааны доктор /PhD/, профессор Э.Батбаяр, Хууль зүйн ухааны доктор /PhD/, дэд профессор А.Алтанзул, Ахлах багш С.Ганцэцэг, ХЗҮХ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн П.Аззаяа нар хичээл заасан. Өвөрхангай аймгийн 50 эрх зүйн хөтөч хамрагдсан байна.