БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЭРХ ЗҮЙН ХӨТЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2022-11-28
- Э.Цэрэндүзээ
- 356
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг цахимаар 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Хууль зүйн ухааны доктор /PhD/, профессор Э.Батбаяр, Хууль зүйн ухааны доктор /PhD/, дэд профессор А.Алтанзул, Ахлах багш С.Ганцэцэг, ХЗҮХ-ийн Арга зүйч багш Д.Цэцэгдарь нар хичээл заав. Нийслэлийн 122 эрх зүйн хөтөч хамрагдсан байна.