“Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг Ховд аймагт зохион байгууллаа
- 2023-05-24
- Ц.Энхжин
- 298
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг Ховд аймагт 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Хууль зүйн ухааны доктор /PhD/, профессор Ц.Цэлмэг, Монголын Хуульчдын холбооны сургагч багш, хууль зүйн ухааны магистр Г.Оюунболд, ХЗҮХ-ийн арга зүйч багш, хууль зүйн ухааны магистр Д.Цэцэгдарь нар зааж, Ховд аймгийн 30 эрх зүйн хөтөч хамрагдсан байна.