“Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг Сүхбаатар аймагт зохион байгууллаа

  • 2023-05-29
  • Э.Цэрэндүзээ
  • 149

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг Сүхбаатар аймагт 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтыг ХЗҮХ-ийн захирал Х. Эрдэм-Удрах, Ханнс-зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Н. Феликс Гленк, Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Ганзориг, Ханнс-зайделийн сангийн Эрх зүйн боловсролын төслийн менежер С.Бүжинлхам нар нээж, үг хэллээ.

Сургалтад Хууль зүйн ухааны доктор /PhD/, профессор Э.Батбаяр, Хууль зүйн ухааны доктор /PhD/, дэд профессор А.Алтанзул, Ахлах багш С.Ганцэцэг, ХЗҮХ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн П.Аззаяа нар хичээл зааж, Сүхбаатар аймгийн 44  эрх зүйн хөтөч  хамрагдсан байна.