“Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг Говь-Алтай аймагт зохион байгууллаа
- 2023-05-23
- Ц.Энхжин
- 226
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг Говь-Алтай аймагт 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Хууль зүйн ухааны доктор /PhD/, профессор Ц.Цэлмэг, Монголын Хуульчдын холбооны сургагч багш, хууль зүйн ухааны магистр Г.Оюунболд, ХЗҮХ-ийн арга зүйч багш, хууль зүйн ухааны магистр Д.Цэцэгдарь нар зааж, Говь-Алтай аймгийн 58 эрх зүйн хөтөч хамрагдсан байна.