БНСУ-ын Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэн (KLRI)-гээс цахим семинарыг зохион байгууллаа

  • 2023-11-17
  • Э.Цэрэндүзээ
  • 246

Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэн (KLRI)-гийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчид Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах судлаач, хууль зүйн ухааны доктор Ким Хён Гүний “Солонгос улсын оюуны өмчийн тухай хууль” сэдэвт семинарт хамрагдлаа.