БНСУ-ын Хууль тогтоомжийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ён Со Ханг хүлээн авч уулзлаа

  • 2024-07-02
  • Ц.Энхжин
  • 596
Хууль зүйн үндэсний хүрээлэн нь БНСУ-ын Хууль тогтоомжийн судалгааны нэгдсэн хүрээлэнтэй (KLRI) 2023 оны 01 дүгээр сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хууль зүйн мэдээ, мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх, судлаач солилцох, судлаачдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Х.Эрдэм-Ундрах БНСУ-ын Хууль тогтоомжийн судалгааны нэгдсэн хүрээлэн (KLRI)-ийн ерөнхийлөгч Ён Со Ханг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүнгийн талаар ярилцаж, цаашид хамтран ажиллагааг өргөжүүлэх тухай санал солилцов. Уулзалтад хууль тогтоомж, мэдээллийн инновацын газрын захирал, доктор Жүн Вон Хён болон албаны бусад хүмүүс байлцлаа.