БНСУ-ын Хууль тогтоомжийн яамтай хамтарч ажиллахаар боллоо

  • 2023-01-14
  • Ц.Энхжин
  • 390

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах (Dr.jur.) болон БНСУ-ын Хууль тогтоомжийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Чой Юун Чан, Хамтын ажиллагааны газрын дарга Пак Жи Ён, Эрх зүйн мэдээллийн газрын дэд дарга Вү Сэнг Ки, Эрх зүйн боловсролын газрын ахлах дэд дарга Чо Жи Үн нар хоёр байгууллагын үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хууль тогтоомжийн яаманд зохион байгууллаа.

БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд И Ва Гюу болон тус яамны төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр Хууль зүйн нэгдсэн цахим систем хөгжүүлэх, бүх нийтийн эрх зүйн боловсрол, тэр дундаа бага насны хүүхдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцав.

Энэхүү уулзалтын үр дүнд БНСУ-ын Хууль тогтоомжийн яамтай хамтран Хууль зүйн мэдээллийн нэгдсэн сан болох legalinfo.mn сайтын хөгжүүлэлтэд хиймэл оюун ухааныг ашиглан шинэ төвшинд гаргах, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар боллоо.