Бүгд Найрамдах Франц Улсын Тулуз Капитолийн их сургуулийн төлөөлөлтэй уулзлаа

  • 2023-12-07
  • Э.Цэрэндүзээ
  • 280

Франц улсын Тулуз Капитолийн их сургуулийн зочин судлаач Чарльз Даган Хууль зүйн үндэсний хүрээлэнд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зочиллоо. Тус уулзалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга С.Билигсайхан оролцож хүрээлэнгийн үйл ажиллагаа, гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.Тулуз Капитолийн их сургуулийн зочин судлаач Чарльз Даган нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн урилгаар Монгол улсад хүрэлцэн ирсэн.

Мөн уулзалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш М.Мөнхнаран(Ph.D), ХЗҮХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Сүнжидмаа нар байлцав.