Бүгд найрамдах Хятад ард Улсын иргэний хууль /анхны хэвлэл/ Монгол хэлээр орчуулагдан хэвлэгдлээ
- 2021-12-02
- Ц.Энхжин
- 3,990
БНХАУ-ын Иргэний хууль нь ерөнхий заалт болон тусгай заалтуудаас бүрдэх бөгөөд ерөнхий заалт болох Иргэний хуулийн ерөнхий журмыг өмнө нь буюу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр баталж, мөн оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бол тусгай заалтуудыг нарийвчлан боловсруулж 2018 оны 8 дугаар сарын 27-нд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурал (БХАТИХ)-д өргөн мэдүүлж, 2020 оны 5 дугаар сарын 28-нд батлагдсан. Ийнхүү БНХАУ анхны иж бүрэн системчлэгдсэн Иргэний төрөлжсөн хуультай болж, 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна. БНХАУ-ын Иргэний хуулийг хятад хэлээрх эхээс нь орчуулсан эл орчуулга Монгол Улсад анхных нь юм.