
Эрдмийн зөвлөл нь Хүрээлэнгийн судалгаа, сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлын үндсэн чиглэл өгөх, хэрэгжилтийг хэлэлцэж үнэлэх, зөвлөх, санал гаргах, судалгааны ажлын сэдэв, сургалтын хөтөлбөрт зөвлөмж гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга болон хууль зүйн салбарын эрдмийн зэрэг, цолтой бусад төлөөлөл багтдаг.
Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга удирдаж, зөвлөл шийдвэрлэсэн асуудлаар зөвлөмж гаргадаг.
Тус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Хүрээлэнгийн захирал баталдаг.
Хууль зүй үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Эрдмийн зөвлөлийн дарга:
Төрийн шагналт, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Академич С.Нарангэрэл
Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга:
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор М.Түвшинжаргал
Гишүүд:
- Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа
- Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан
- Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Уранцэцэг
- Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид
- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах
- Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор Д.Эрдэнэчимэг
- Хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр