Б.Чимидийн нэрэмжит шатрын 14 дэх удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

  • 2023-01-14
  • Ц.Энхжин
  • 650

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шатрын 14 дэх удаагийн тэмцээн өнөөдөр (2023.01.14) ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 70 хүн бүртгүүлснээс 55 нь оролцож Швейцарь системээр 8 тавил, цагийн хяналт нэг талдаа 15 минутаар тоглов.

Тэмцээний дүнг танилцуулбал:

Тээврийн ерөнхий прокурор, спортын мастер Т.Баярсайхан нэгдүгээр байрт;

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч, спортын мастер М.Мөнгөнхүү  хоёрдугаар байрт;

Цагдаагийн Ерөнхий Газрын тамирчин, спортын мастер Г.Идэрбаатар гуравдугаар байрт;

Улсын Их хурлын тамгын газрын ахмад настан, спортын мастер, иргэн Д.Ламжав  тусгай байрт;

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч, спортын дэд мастер Б.Дамба тусгай байрт;

Цагдаагийн Ерөнхий Газрын ахмад настан, спортын мастер М.Хишигбаяр тусгай байрт тус тус шалгарлаа.