Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уламжлалт уралдаан амжилттай боллоо
- 2021-01-13
- Ц.Энхжин
- 948
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач болон оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан 12 дахь жилдээ шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт 16 илтгэл, оюутны салбарт 22 илтгэл ирүүлснээс салбар тус бүрээс 5 илтгэл 2 дугаар шатанд шалгарч өнөөдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр эдгээр илтгэлийг хэлэлцлээ. Илтгэлийн уралдааны шүүгчээр Академич Ж.Амарсанаа, ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн доктор П.Амаржаргал, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор Д.Гангабаатар (Цахимаар), “Эрх зүйт ёс” сангийн тэргүүн, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр нар ажиллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан энэ жилийн илтгэлийн уралдааныг танхимын болон цахим хосолсон байдлаар зохион байгуулснаараа онцлогтой байлаа.
УРАЛДААНЫ ЭЦСИЙН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНГЭЭР СУДЛААЧИЙН САЛБАРТ:
Тэргүүн байрт: Б.Буянхишиг “МОНГОЛ УЛСЫН ӨМЧИЙН ТОГТОЛЦОО НЬ ЛИБЕРАЛ БА СОЦИАЛИСТ ӨМЧИЙНКОНЦЕПЦИЙН ДУНДАХ ШИНЭ ЗАГВАР БОЛОХ НЬ”;
Дэд байрт: С.Асланбек “ҮНДСЭН ХУУЛИЙН 6.2 ДАХЬ ХЭСЭГТ ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАРИМ НЭР ТОМЬЁОГ ХҮНИЙ ЭРХИЙН ҮҮДНЭЭС ТАЙЛБАРЛАХ НЬ”;
Гутгаар байрт: Г.Цэрэндэжид “ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН БА ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ” /Архангай аймгаас илтгэлээ цахимаар хэлэлцүүлсэн/;
Тусгай байрт: С.Цэрэндолгор, О.Төрболд “ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААР ХАМГААЛАХ НЬ”;
Э.Сундуй “ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХАД ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ, ХЯНАЛТ, ТЭНЦЭЛ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ЭСЭХЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.
ОЮУТНЫ САЛБАРТ:
Тэргүүн байрт: Б.Мягмарсүрэн “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ЗОХИЦУУЛАЛТ БА ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ ХЯЗГААРЛАХ МЕХАНИЗМЫН ЗАРИМ АСУУДАЛ”;
Дэд байрт: Б.Улсболд “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ НАМЫН ДОТООД АРДЧИЛЛЫН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ХОЛБОГДОХ ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ: ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА”;
Гутгаар байрт: Р.Оюундэлгэр “ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ДАХЬ ХУУЧ ХАМААРАЛ БУЮУ ШҮҮХИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАРЧМЫН ХЭВ МАЯГ, ТҮҮНИЙГ ХАЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД НИЙЦҮҮЛЭХ НЬ”;
Тусгай байрт: Л.Энхтайван “ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ БА ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХЯНАЛТ, ТЭНЦВЭРИЙН ЗАРИМ АСУУДАЛД (Захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд)”;
Д.Дэмидханд “ТӨРИЙН ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ҮҮНИЙГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ, НИЙГМИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭХ НЬ” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн тус илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлийг эмхэтгэн нийтийн хүртээл болгох юм.