Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан амжилттай боллоо

  • 2022-01-12
  • Ц.Энхжин
  • 1,760

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач болон оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан 13 дахь жилдээ  шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт 13 илтгэл, оюутны салбарт 11 илтгэл ирүүлснээс оюутны салбарт 5, судлаачийн салбарт 6 илтгэл 2 дугаар шатанд шалгарлаа.  2022 оны 1 дүгээр сарын 11-нnий өдөр дээрх илтгэлийг хэлэлцлээ. Илтгэлийн уралдааны шүүгчээр МУ-ын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор  Ц.Сарантуяа, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам, хууль зүйн доктор, профессор Д.Гангабаатар, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Сүнжид, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ц.Цогт, Хууль зүйн ухааны доктор Б.Түмэндэмбэрэл нар ажиллаа.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан энэ жилийн илтгэлийн уралдааныг танхимын болон цахим хосолсон байдлаар зохион байгуулснаараа онцлогтой байлаа.

УРАЛДААНЫ ЭЦСИЙН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮНГЭЭР СУДЛААЧИЙН САЛБАРТ:

 

 

 

Тэргүүн байрт: С.ЦЭРЭНДОЛГОР “ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ ШАЛГУУРЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЧИГ ҮҮРЭГ: ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭНИЙ НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГА ХЭРЭГСЭЛ БОЛОХ НЬ”;

 

Дэд байрт: Б.БАТБАЯР, Б.ЦЭНДСҮРЭН “ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ҮНДСЭН ХУУЛИЙН ХҮРЭЭНД УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ТАВЬСАН ШИНЭ СОРИЛТ (БОЛОМЖ), ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ”;

Гутгаар байрт: Д.МЯГМАРСҮРЭН “АНАЛОГИ БА ХҮНИЙ ЭРХИЙН  ХАМГААЛАЛТ: ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД”;

Тусгай байрт:Г.ЦЭРЭНДЭЖИД “ШҮҮХИЙГ ТОЙРГИЙН ЗАРЧМААР БАЙГУУЛАХАД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ /АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЖИШЭЭ ДЭЭР/; /Цахимаар/

 

Б.ӨЛЗИЙСАЙХАН “ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО”;

С.ЭНХБАЯР “ИРГЭНИЙ ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН АЛДАА БА ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.

ОЮУТНЫ САЛБАРТ:

Тэргүүн байрт: Р.ОЮУНДЭЛГЭР “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЭРХ ЗҮЙН ХӨГЖИЛД ҮР НӨЛӨӨ БҮХИЙ ШИЙДВЭР ГАРГАХ ЧИГ ҮҮРЭГТ ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТ БА БОЛОМЖ”;

Дэд байрт: М.МАРАЛМАА, Б.МЯГМАРСҮРЭН “УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ ҮНДЭСЛЭЛИЙГ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛЖ, ХЯНАЛТЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН ТОГТООЛЫН ҮНДЭСЛЭЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ”;

Гутгаар байрт: З.ЯНЖИНДУЛАМ, М.АМИНА: “ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ШҮҮГЧ БУС ГИШҮҮДИЙГ УЛСЫН ИХ ХУРЛААС ТОМИЛЖ БУЙ ӨНӨӨГИЙН ПРАКТИК БА ТУЛГАМДСАН АСУУДАЛ”;

 

Тусгай байрт: Т.БИНДЭРЪЯА “ШҮҮХЭД ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦОО, ДҮГНЭЛТИЙН ҮР НӨЛӨӨ, ЭРХ ЗҮЙН АЧ ХОЛБОГДОЛ”; /Цахимаар/

Ч.БОЛОРМАА “ЦАХИМААР ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДОХ ЗАРИМ АСУУДАЛ” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн тус илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэлийг эмхэтгэн нийтийн хүртээл болгох юм.