Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа

  • 2024-01-10
  • Э.Цэрэндүзээ
  • 499

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа.

Судлаачийн  ангилалд: З.Янжиндулам “2023 оны Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт ба органик хуулийг батлахтай холбогдсон асуудал”, Р.Ануурад, Н.Хулан “Эрх зүйн хэм хэмжээний шатлал: Үндсэн хуульчилсан хууль”, Б.Ариунзаяа, Р.Оюундэлгэр “Монгол Улсын Үндсэн хуульд органик хуулийн хүрээ, батлах босго, хяналтыг тодорхойлж, зохицуулах асуудал” , Б.Мөнх-Эрдэнэ   “Үндсэн хуулийн хэрэгжилт ба органик хуулиудын үүрэг, хэрэгцээ шаардлага”, Б.Буянхишиг “Үндсэн хууль ба Үндсэн хуульчилсан хуулийн онолын хөгжил Үндсэн хуулийн хяналтын тогтолцоог бүрдүүлснээр төгөлдөржих нь” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.

Оюутны ангилалд: Х.Мичидмаа “Үндсэн хуульчилсан хуулийн мөн чанар ба түүнийг батлах тусгайлсан шалгуур тогтоох нь”,  Б.Сарантуяа “Үндсэн хуульчилсан хууль боловсруулалт түүний практик хэрэглээнд тулгамдаж буй асуудал ба боломж”, Б.Анхбат “Сонгуулийн холимог тогтолцооны суудал хуваарилалтыг Үндсэн хуульд тусгахтай холбоотой эрх зүйн асуудал” А.Бямбадалай “Үндсэн хуулийн Улсын Их Хурлын тарахтай холбоотой зохицуулалтыг нарийвчилсан хуулиар тодруулах хэрэгцээ, шаардлага”, Э.Хишигсүрэн “Үндсэн хуульчилсан хууль ба хэм хэмжээний негатив хяналт” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Илтгэлийн уралдааныг Чимид сан, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын дээд шүүх, Удирдлагын академи, МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Монголын олон улсын арбитр, “Эрх зүйт ёс” сан,” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэлнэ.