Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны шилдгүүд тодорч шагналаа гардан авлаа

  • 2024-01-12
  • Ц.Энхжин
  • 1,115

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны шилдгүүд тодорч, шагналаа гардан авлаа.

 

Судлаачийн  ангилалд:

  • Б.Буянхишиг “Үндсэн хууль ба Үндсэн хуульчилсан хуулийн онолын хөгжил Үндсэн хуулийн хяналтын тогтолцоог бүрдүүлснээр төгөлдөржих нь” сэдвээр тэргүүн байрт;

  •  З.Янжиндулам “2023 оны Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт ба органик хуулийг батлахтай холбогдсон асуудал” сэдвээр дэд байрт;

  • Р.Ануурад, Н.Хулан нар “Эрх зүйн хэм хэмжээний шатлал: Үндсэн хуульчилсан хууль” сэдвээр гутгаар байрт;

  • Б.Ариунзаяа, Р.Оюундэлгэр нар “Монгол Улсын Үндсэн хуульд органик хуулийн хүрээ, батлах босго, хяналтыг тодорхойлж, зохицуулах асуудал” сэдвээр тусгай байрт;

  • Б.Мөнх-Эрдэнэ  “Үндсэн хуулийн хэрэгжилт ба органик хуулиудын үүрэг, хэрэгцээ шаардлага” сэдвээр тусгай байрт тус тус шалгарлаа.

Оюутны ангилалд:

  • Э.Хишигсүрэн “Үндсэн хуульчилсан хууль ба хэм хэмжээний негатив хяналт” сэдвээр дэд байрт;

  • Анхбат “Сонгуулийн холимог тогтолцооны суудал хуваарилалтыг Үндсэн хуульд тусгахтай холбоотой эрх зүйн асуудал” сэдвээр гутгаар байрт;

  • Б.Сарантуяа “Үндсэн хуульчилсан хууль боловсруулалт түүний практик хэрэглээнд тулгамдаж буй асуудал ба боломж” сэдвээр тусгай байрт;

  • Х.Мичидмаа “Үндсэн хуульчилсан хуулийн мөн чанар ба түүнийг батлах тусгайлсан шалгуур тогтоох нь” сэдвээр тусгай байрт;

  • А.Бямбадалай “Үндсэн хуулийн Улсын Их Хурлын тарахтай холбоотой зохицуулалтыг нарийвчилсан хуулиар тодруулах хэрэгцээ, шаардлага” сэдвээр тусгай байрт тус тус шалгарлаа.

Илтгэлийн уралдааныг Чимид сан, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын дээд шүүх, Удирдлагын академи, МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Монголын олон улсын арбитр, “Эрх зүйт ёс” сан,” зэрэг байгууллагууд хамтран 15 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.