ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ БОЛЛОО

  • 2022-03-24
  • Г.Дэлгэрбаяр
  • 826

Монгол Улсын Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургууль зохион байгуулагддаг уламжлалтай. Гамшгийн аюулын дохио өнөөдөр 16:00 цагт дуугарсны дараа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчид Хуульчдын талбайн цугларах цэгт  цугларч дадлага сургуулилтад оролцов.

Энэхүү дадлага нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.