Говь-Алтай аймгийн төрийн албан хаагч нарт цахим сургалт зохион байгууллаа

  • 2023-03-31
  • Э.Цэрэндүзээ
  • 379

Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны Эрх зүйн, сургалт сурталчилгааны төлөвлөгөөний 2-т заасны дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн 3 дугаар сарын 31-ний өдөр, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар төрийн албан хаагч нарт “Зөвшөөрлийн тухай хууль”-иар цахим сургалт зохион байгууллаа. Сургалтыг Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хууль зүйн ухааны магистр L.L.M. Э.Түмэнбаяр заав. Нийт 235 төрийн албан хаагч сургалтад хамрагдлаа.