“Докторантуудын цуврал семинар” амжилттай боллоо

  • 2020-12-28
  • Ц.Энхжин
  • 474

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР”-ыг санаачлан эхлүүлсэн. Энэ удаагийн ээлжит цуврал семинар 2020 оны 12 дугаар сарын 22-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн фэйсбүүк хуудсаар амжилттай зохион байгууллаа.

Тус семинарыг Хууль зүйн зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал нээж үг хэлэв.

Энэхүү семинарын зорилго нь докторант судалгааны ажлын үр дүнгээ илтгэн хэлэлцүүлэх, нийтэд таниулах, тэдний санал, шүүмжийг хэлэлцүүлэхэд чиглэгдсэн болно. Энэ удаагийн ээлжит семинарт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Дотоод хэргийн их сургуулийн докторант Э.Уянга “Хууль зүйн боловсролын тогтолцоо, төлөвшил, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавилаа.

Семинар нь цар тахалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулагдсан бөгөөд та бүхэн цуврал лекцийн бичлэгийн ЭНД дарж үзэх боломжтой.