Дорноговь аймгийн албан хаагч нарт зориулсан цахим сургалт зохион байгууллаа.

  • 2022-04-07
  • Г.Дэлгэрбаяр
  • 292

Дорноговь аймаг, сумдын Засаг  даргын Тамгын газрын хууль, эрх зүй хариуцсан албан хаагч нарт зориулсан цахим сургалтыг 2022 оны4 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, шинээр гарсан холбогдох хууль тогтоомжийг танин мэдүүлэх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн дагуу хууль зүйн ухааны доктор С.Сүхбаатар, хууль зүйн магистр Г.Дэлгэрбаяр нар хичээл оров.