Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

  • 2022-03-22
  • Г.Дэлгэрбаяр
  • 696

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр цуврал сургалт зохион байгуулдаг. Энэ хүрээнд  БШУЯ-ны харьяа 23 дугаар дунд сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар танилцууллаа.

Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Дэлгэрбаяр нар  хамтран зохион байгууллаа.