Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа

  • 2023-04-06
  • Э.Цэрэндүзээ
  • 521

Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн ХЗС-ийн практик сургалтын төвтэй хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.10-т тус тус заасны дагуу  104 дүгээр сургуулийн 80 гаруй сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.  Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны мэргэжилтэн Э.Цэрэндүзээ, МУИС-ийн ХЗС-ийн 4 дүгээр түвшний оюутан Н.Энхбаяр нар хичээл заав.

Сургалтаар:

  • Зөв хандлага төлөвшүүлэх;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт;
  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.