Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

  • 2020-12-11
  • Ц.Энхжин
  • 1,282

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр цуврал сургалт зохион байгуулж байна. Тус сургалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газартай хамтран ерөнхий боловсролын 35, 38, 131, 58, 50-р дунд сургуулийн ахлах ангийн 250 гаруй сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар танилцууллаа.

Энэ удаагийн Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн арга зүйч багш В.Оюун-Эрдэнэ, Эрх зүйн сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Дэлгэрбаяр нар  хамтран зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт;
  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.