“Залуу судлаачдыг чадавхжуулах” сургалт зохион байгууллаа

  • 2024-05-22
  • Э.Цэрэндүзээ
  • 124

2024 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “Залуу судлаачдыг чадавхжуулах” сургалтыг Хуульчдын танхимд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын нийт 30 албан хаагчид хамрагдав.

Сургалтыг нээж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Түвшинжаргал үг хэллээ.

Энэхүү сургалтаар судалгааны арга зүй болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан аргачлалын хүрээнд Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул, Хуульч, өмгөөлөгч, Хууль зүйн ухааны магистр  Г.Цагаанбаяр нар хичээл заалаа.