Үндсэн чиг үүрэг

Хүрээлэн үйл ажиллагаандаа эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагын нийтлэг зорилго, үйл ажиллагааны зарчмыг удирдлага болгож, дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  1. Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын нийтлэг харилцааг зохицуулдаг хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх;

  2. Хууль зүйн суурь, хавсарга болон харьцуулсан судалгааг хийх, бусдаар гүйцэтгүүлэх

  3. Эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал, дүгнэлт өгөх;

  4. Хуулийн төсөл боловсруулах ажилд суурь, хавсарга болон харьцуулсан судалгаа, лавлагаа бусад мэдээллээр дэмжлэг үзүүлэх;

  5. Хүрээлэнгийн дэргэд Хууль зүйн хэлний зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааны тасралтгүй, үр дүнтэй байдлыг хангах;

  6. Эрх зүйн харьцуулсан судалгаа хийх замаар үндэсний хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, уялдаа, үр нөлөөг судалж санал, зөвлөмж, аргачлал боловсруулах;

  7. Гадаад орнуудбын хууль тогтоомжийг эрдэм шинжилгээ, судалгаанд зориулан орчуулах;

  8. Төрийн захиргааны төв байгууллагуудад хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судлах асуудлаар сургалт, арга зүйн туслалцаа үзүүлэх;

  9. Эрх зүйч, хуульчдын мэдлэг, хууль сахиулах байгууллагын албан хаагчийн ёс зүй, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу болон захиалгаар зохион байгуулах;

  10. Хууль зүйн судалгааны үр дүнг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын ижил төрийн чиг үүрэг бүхий байгууллагатай мэдээлэл солилцож, хамтран ажиллах;

  11. Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, семинарыг зохион байгуулж, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд дэмжлэг үзүүлэх;

  12. Эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулах;

  13. Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй арга, хэлбэрээр зохион байгуулах;

  14. Хууль тогтоомж, эрх зүйн бусад актын нэгдсэн бүртгэл, лавлагааны санг бүрдүүлэн мэдээллийн нэгдсэн системийн найдвартай байдлыг хангах;

  15. Хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, онол, практикийн хянан магадлагаа (peer review) бүхий “Хууль дээдлэх ёс" (Mongolian Journal of law) улирал тутмын сэтгүүлийг эрхлэн гаргах.