Хүрээлэн үйл ажиллагаандаа эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагын нийтлэг зорилго, үйл ажиллагааны зарчмыг удирдлага болгож, дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
- Хууль зүйн бодлогын суурь болон харьцуулсан судалгааг хийх, бусдаар гүйцэтгүүлэх;
- Хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал, дүгнэлт өгөх;
- Хуулийн төсөл боловсруулахад бодлогын болон хавсарга судалгаа, бусад мэдээллээр дэмжлэг үзүүлэх;
- Эрх зүйн харьцуулсан судалгаа хийх замаар үндэсний хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, уялдаа, үр нөлөөг судалж санал, зөвлөмж, аргачлал боловсруулах;
- Гадаад орнуудын хууль тогтоомжийг эрдэм шинжилгээ, судалгаанд зориулан орчуулах;
- Төрийн захиргааны төв байгууллагад хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судлах асуудлаар арга зүйн туслалцаа үзүүлэх;
- Эрх зүйч, хуульчдын мэдлэг, хуулийн байгууллагын ажилтны ёс зүй, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу болон захиалгаар зохион байгуулах;
- Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй арга, хэлбэрээр зохион байгуулах;
- Хууль тогтоомж, эрх зүйн бусад актын нэгдсэн бүртгэл, лавлагааны санг бүрдүүлэн мэдээллийн нэгдсэн системийн найдвартай байдлыг хангаж, хэрэглэгчдэд үйлчлэх;
- Эрх зүйн судалгааны үр дүнг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын хууль зүйн эрдэм шинжилгээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааны байгууллагатай мэдээлэл солилцож, хамтран ажиллах;
- Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, семинарыг зохион байгуулж, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд дэмжлэг үзүүлэх;
- Эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулах;
- Хууль зүйн мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргах.