“Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хаалтын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

  • 2022-12-15
  • Э.Цэрэндүзээ
  • 362

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2012-2022 онд хэрэгжүүлсэн “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хаалтын арга хэмжээ болж үр дүнгийн хэлэлцүүлэг хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд Хотын засаглалыг сайжруулах, Төвлөрлийг сааруулах, Иргэдийн оролцоог хангах гэсэн үндсэн 3 чиглэлд анхаарч төсөл хэрэгжүүлсэн.

Төлийн хаалтын үйл ажиллагааны үеэр салбар төслүүд өөрсдийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, сургамж, туршлагаа хуваалцаж, цаашид үр дүнгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцлээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Иргэдийн оролцоо” төслийг 2015-2022 оны хугацаанд хэрэгжүүлж байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэн тус хөтөлбөрийн хүрээнд “Иргэдийн оролцоо” төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн ажил, эрхлэн гаргасан ном гарын авлагын тайлан зэргийг дэлгэн танилцууллаа.