Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл

Эмхэтгэл захиалах

Захиалгын үнэ: 1 ширхэг – 3,500 төгрөг
I улирал – 31,500 төгрөг
II улирал – 31,500 төгрөг
III улирал – 31,500 төгрөг
IV улирал – 35,000 төгрөг

Хаяг: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 206 тоот, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр, Хуульчдын гудамж 1, Бага тойруу, 4 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот – 15160

Утас: +976-11-312686, +976-11-312513

Цахим хуудас: nli.gov.mn

И-мэйл: saikhanjargal@legalinstitute.mn

Захиалгын индекс: 

  • Монгол шуудан-200195 (Лавлах утас: 70078976)
  • Түгээмэл шуурхай шуудан-250003 (Лавлах утас: 70115015)

“Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл" нь хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр баталсан шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэлдэг эмхэтгэл юм.
Тус эмхэтгэл нь улиралд 9 дугаар, нэмэлт 1 дугаар буюу жилд нийт 37 дугаар хэвлэгдэн гардаг. Та өөрт ойр байрлах шуудангийн салбараараа дамжуулан захиалан авах боломжтой.

Захиргааны ерөнхий хуулиас:

67 дугаар зүйл.Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох

67.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ.
67.2.Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно.
67.3.Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй.
67.4.Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна.
67.5.Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна.
67.6.Захиргааны хэм хэмжээний актыг үндэслэл болгох, хэсэгчлэн нийтлэх болон байгууллагын албан ёсны цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулахдаа улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр, дугаарыг заана.

67.7.Энэ хуулийн 67.1-д заасан “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсэн болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулсан захиргааны хэм хэмжээний акт цаасан эх хувьтай адил байна. Нийтэлсэн хувь болон цахим хувь зөрвөл цаасан эх хувийг баримтална.