ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЭМХЭТГЭЛ 2022 ОНЫ 3 ДАХЬ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

  • 2022-12-14
  • Ц.Энхжин
  • 95

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЭМХЭТГЭЛ 2022 ОНЫ 3 ДАХЬ
ДУГААРТ УЛСЫН НЭГДСЭН САНД ШИНЭЭР БҮРТГЭСЭН 20 ЭРХ ЗҮЙН АКТ
НИЙТЛЭГДЛЭЭ.
Танилцуулга
5684 ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн А/08
дугаар тушаал. “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар,
төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох,
сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг хавсралтаар
5685 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоол. Малын тоо толгойн албан татварын
хэмжээг малын төрөл тус бүрээр хавсралтаар
5686 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоол. Тус сумын малын тоо толгойн
албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоож, хавсралтаар
5687 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар тогтоол. Малын тоо толгойн албан татварын
хэмжээг малын төрөл тус бүрээр хавсралтаар
5688 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоол
5689 ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ХӨГЖЛИЙН ЦОГЦ ДЭМЖЛЭГ
ҮЗҮҮЛЭХ АРГАЧЛАЛ, МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл
мэндийн сайдын хамтарсан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/220, А/475,
А/812 дугаар тушаал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг
үзүүлэх аргачлалыг нэгдүгээр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд,
боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн маягтыг
хоёрдугаар, Хүүхдийн хувийн хэрэг хөтлөх маягтыг гуравдугаар, Салбар комиссын
хуралдаанд орсон хүүхдийн бүртгэлийн дэвтрийн маягтыг дөрөвдүгээр
хавсралтаар
5690 ЖАГСААЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар
сарын 28-ны өдрийн А/807, А/216 дугаар тушаал. “Байнгын асаргаа шаардлагатай
ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт”-ыг

нэгдүгээр, “Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт”- ийг
хоёрдугаар, “Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй
насанд хүрсэн иргэнийг үнэлэх шалгуур, үзүүлэлт”-ийг гуравдугаар, “Байнгын
асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний
тодорхойлолт”-ыг дөрөвдүгээр хавсралтаар
5691 ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ
БАТЛАХ ТУХАЙ
Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11
дүгээр сарын 3-ны өдрийн 07 дугаар тогтоол. Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын
энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг 1-р хавсралтаар,
хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2-р хавсралтаар
5692 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ
ТУХАЙ
Архангай аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 1
дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоол. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог
хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар
5693 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ҮНЭ ТАРИФЫГ
ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны
12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоол. Энгийн хог хаягдлыг цуглуулж,
тээвэрлэх зардлын нэгж тариф, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг
хавсралтаар
5694 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Архангай аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 1
дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоол. Малын тоо толгойн албан татварын
жилд ногдуулах хэмжээг хавсралтаар
5695 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Увс аймгийн Малчин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр
сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоол. Малын тоо толгойн албан татварын
хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоож, хавсралтаар
5696 ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ даргын 2021 оны 12
дугаар сарын 30-ны өдрийн А/288 дугаар тушаал
5697 ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 216 дугаар тушаал.
“Онцгой албан татварын тэмдэг захиалах, хэвлүүлэх, татварын албадад хүргүүлэх,
хадгалах, бүртгэх, аж ахуйн нэгжид олгох, журам”-ыг хавсралтаар

5698 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Завхан аймгийн Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоол
5699 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТАРИФЫН ХЭМЖЭЭГ
ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Булган аймгийн Дашинчилэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 18-ны өдрийн V/08 дугаар тогтоол. Сумын хэмжээнд мөрдөгдөх хог
хаягдлын үйлчилгээний хураамж, тарифын хэмжээг хавсралтаар
5700 ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Булган аймгийн Дашинчилэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 18-ны өдрийн V/07 дугаар тогтоол. Сумын бэлчээр ашиглалтын
талаар нийтээр дагаж мөрдөх журмыг хавсралтаар
5701 МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН
ТОГТООХ ТУХАЙ
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны
12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12
дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоол
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны
12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоол