ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЭМХЭТГЭЛ 2022 ОНЫ 10 ДАХЬ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

  • 2022-12-20
  • Ц.Энхжин
  • 100

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЭМХЭТГЭЛ 2022 ОНЫ 10 ДАХЬ
ДУГААРТ УЛСЫН НЭГДСЭН САНД ШИНЭЭР БҮРТГЭСЭН 21 ЭРХ ЗҮЙН АКТ
НИЙТЛЭГДЛЭЭ.
Танилцуулга
5758 СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ
ТУХАЙ
Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3
дугаар сарын 7-ны өдрийн 08 дугаар тогтоол. “Баяндэлгэр сумын бэлчээр
ашиглалтыг хариуцлагажуулах журам”
5759 ГАЗАР, ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 7/09 дүгээр тогтоол. Тусгай хамгаалалтад
авсан газруудын солбицол зураглалыг 1 дүгээр, хамгаалалтын дэглэмийг 2 дугаар
хавсралтаар
5760 ГАЗАР, ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 7/11 дүгээр тогтоол. Тусгай хамгаалалтад
авсан газруудын солбицол зураглалыг 1 дүгээр, хамгаалалтын дэглэмийг 2 дугаар
хавсралтаар
5761 УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 3-ны
өдрийн 09 дүгээр тогтоол. Улсын тэмдэгтийн хураамжийн албан татварын хэмжээ
5762 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ
ТУХАЙ
Архангай аймгийн Өгийнуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 2
дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоол
5763 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ
ТУХАЙ
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны
12 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар тогтоол. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх
хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох
5764 ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 3 дугаар сарын 15- ны өдрийн А-56
дугаар тушаал. “Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах, хэрэгжүүлэх
журам”

5765 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ
ТУХАЙ
Архангай аймгийн Ихтамир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3
дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаар тогтоол. Сумын хэмжээний албан
байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хэмжээг
хавсралтаар
5766 ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ, НЭГЖИЙН ҮНЭ ТАРИФ
БАТЛАХ ТУХАЙ
Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2022 оны
3 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоол. “Хог хаягдлын үйлчилгээний
хураамж, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын
нэгж тариф”
5767 ШҮҮГЧИД ТАВИХ БОЛЗОЛ, ШААРДЛАГЫГ ҮНЭЛЭХ, СОНГОН
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар
тогтоол. “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-
ыг 1-р, “Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгын загвар”-ыг 2-р, “Шүүгчид нэр
дэвшигчийн талаарх илтгэгч гишүүний тайлангийн загвар”-ыг 3-р, “Нэр дэвшигчийн
мэргэшил, чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийн загвар”-ыг 4-р хавсралтаар
5768 ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ИТГЭЛЦҮҮР, ТӨЛБӨРИЙН
ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 3-ны
өдрийн 7/07 дугаар тогтоол. Улаангом сумын газар нутгийн байршил, суурьшлын
бүс, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан газрын үнэлгээний бүсийг 1-р,
“Улаангом сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ”-г 2-р,
“Баруунтуруун сумын газрын төлбөрийн итгэлцүүр газрын төлбөрийн хэмжээ”-г 3-р,
“Бөхмөрөн сумын газрын төлбөрийн итгэлцүүр газрын төлбөрийн хэмжээ”-г 4-р,
“Завхан сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ”-г 5-р,
“Зүүнговь сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ”-г 6-р,
“Малчин сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ”-г 7-р,
“Хяргас сумын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ”-г 8-р,
“Бусад сумдын газрын төлбөрийн итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ”-г 9-р
хавсралтаар
5769 ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ХЭМЖЭЭ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн
49/А/118 дугаар хамтарсан тушаал. “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас
үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ”-г 1-р, “Төрийн
болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй
тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлж олсон орлогыг зарцуулах
үлгэрчилсэн журам”-ыг 2-р хавсралтаар

5770 ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ СОНГОХ, ТАНГАРАГ ӨРГӨХ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаар
тогтоол. “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам”-ыг 1-р,
“Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудас”-ны загварыг 2-р хавсралтаар
5771 СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3
дугаар сарын 17-ны өдрийн 08/08 дугаар тогтоол
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А-68
дугаар тушаал. “Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих
журам”-ын 1-А, 1-Б дүгээр хавсралт
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн
А/49 дүгээр тушаал
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 6/1 дүгээр тогтоол
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Нийслэлийн Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3
дугаар сарын 21-ний өдрийн А/07 дугаар тогтоол
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Өвөрхангай аймгийн Богд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3
дугаар сарын 10-ны өдрийн 06/08 дугаар тогтоол
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 11-
ний өдрийн 4/15 дугаар тогтоол
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/25
дугаар тушаал