Ажлын байрны зар

  • 2022-06-03
  • Э.Цэрэндүзээ
  • 1,724

Нэгж, ажлын байр: Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

Орон тоо: 1

Ажлын тодорхойлолт:

  1. Хүрээлэнгийн өдөр тутмын дотоод ажлыг хариуцан зохион байгуулах, үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах арга хэмжээ авах;
  2. Хүрээлэнгийн болон албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангаж ажиллах;
  3. Санхүүгийн үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих,
  4. Удирдлагад дэмжлэг үзүүлэх;
  5. Дээд шатны байгууллагын тогтоол шийдвэрийн  хэрэгжилтийг хангах, зохион байгуулалтын арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих, удирдлага, арга зүйгээр хангах;
  6. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн шатлал ТҮ-11

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  1. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх /Эрх зүйч,бизнесийн эрх зүй, санхүүгийн чиглэлээр/;
  2. Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр эсхүл санхүүгийн, үйл ажиллагааны аудитын чиглэлээр мэргэшсэн байх;
  3. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  4. Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
  5. Баримт бичиг, ажлын санал боловсруулах, бие даан шийдвэр гаргах;
  6. Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
  7. Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
  8. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  2. Диплом, гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  3. Төрийн албан хаагчийн анкет
  4. 3×4 хэмжээтэй 4 хувь цээж зураг
  5. Хувь хүний намтар
  6. Өмнө ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл: Сонирхсон этгээд бүрдүүлсэн материалаа 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар ирүүлэх эсвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 201 тоотод биеэр авч ирнэ үү.

Утас: 11-315735