Тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна
- 2020-02-12
- Ц.Энхжин
- 1,161
№ | Нэгж, алба, ажлын байр | Орон тоо | Ажлын тодорхойлолт | Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур |
1 | Захиргааны хэлтэс | 1 | · Дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, үр дүнг тайлаглах, зохих байгууллагад хүргүүлэх
· Хүрээлэнгийн өдөр тутмын дотоод ажлыг зохион байгуулах, эрхэлсэн ажлын чиглэлээр удирдлага болон нийт албан хаагчдыг мэдээ мэдээллээр хангах · Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх · Уулзалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хурлын тэмдэглэл хөтлөх · Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр биелүүлэх |
· Бакалавраас доошгүй зэрэгтэй байх
· Эрх зүйч · Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх · Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх · Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх · Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх · Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах |
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл;
- Диплом эсхүл мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
- Ажил байдлын тодорхойлолт /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/
- Шаардлагад дурдсан ажлыг өмнө хийсэн болохыг нотлох баримтыг ирүүлэх;
Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цагийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 202 тоот өрөөнд эсхүл info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735