“Зүүн хойд Ази дахь Үндсэн хуулийн шүүх: Солонгос ба Монгол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
- 2023-06-30
- Ц.Энхжин
- 365
2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Зүүн хойд Ази дахь Үндсэн хуулийн шүүх: Солонгос ба Монгол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Уг эрдэм шинжилгээний хурлыг ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн болон БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэн тус тус хамтран зохион байгуулсан бөгөөд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нээж, хурлын цаг үеэ олсон байдлыг тодотгов.
Хуралд Монгол талаас Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал О.Мөнхсайхан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, ОУУБИС-ийн Монгол-Солонгосын хүрээлэнгийн захирал О.Амарсанаа, Солонгос талаас БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнгийн захирал И Хон Хван, мөн судлаач Хан Дун Хүн, Ажү Ис-ийн профессор Чон Гён Гин нар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Хурлын хаалтын үгэндээ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Давааням Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтыг сайжруулах БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн туршлага чухал болохыг онцлов.