Зөвлөх үйлчилгээний мэдүүлэг ирүүлэх тухай
- 2021-06-16
- Ц.Энхжин
- 400
Хугацаа: 2021.06.16
Зөвлөх үйлчилгээний зорилго: “Хүний эрхийн олон улсын гэрээ, нэмэлт протокол“ сэдвээр хөтөлбөр боловсруулах зөвлөх үйлчилгээ” нь иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын талаарх хүний эрхийн хорооноос өгсөн зөвлөмжүүдийг 2018-2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2.1.10; Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.12, хзүх-ийн стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 6.1-ийг хэрэгжүүлэхэд сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгцээ, шаардлага бий болсон байна. Сургалтаар хуульч болон хууль сахиулах байгууллагын алба хаагч нарын хүний эрхийн болон монгол улсын нэгдэн орсон гэрээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Хөтөлбөрийн хамрах хүрээ, цагийн багтаамж: Монгол Улсад нэгдэн орсон гэрээ, Олон Улсын пакт болон өнөөгийн хэрэгжилт, олон улсын сайн туршлагыг хөтөлбөрт тусгаж хөтөлбөрийг лекц, кейс дээр ажиллах хэлбэрээр нийт 8 цагийн багтаамж бүхий сургалтын хөтөлбөр байна. Хөтөлбөрийн 1 цагийг 45 минут багтаан 4 хэсэг модультайгаар боловсруулна.
Хөтөлбөр боловсруулах гүйцэтгэгчид тавигдах шаардлага:
- Хууль, эрх зүйн чиглэлээр магистр түүнээс дээш зэрэгтэй хувь хүн,
- Хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх,
- Сургалтын хөтөлбөр, арга зүйн чиглэлээр өмнө ажил үйлчилгээ эрхэлж байсан эсвэл боловсруулж байсан туршлагатай байх,
- Богино хугацаанд хөтөлбөрийг боловсруулж хүлээлгэн өгөх чадвартай байх.
Хугацаа: Гэрээ байгуулснаас хойш 1 /нэг/ сарын дотор гүйцэтгэн хүлээлгэн өгнө.
Зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг: 1 500 000 /нэг сая таван зуун мянган төгрөг хүртэл/
Хувь хүн мэдүүлэгтээ өөрийн товч CV болон ижил төсөөтэй ажлын жагсаалт, боловсролын баримт бичгийн хуулбар зэргийг хавсарган Oyunerdene@legalinstitute.mn 2021 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн 17:00 цаг хүртэл хаягаар илгээх боломжтой. Нэмэлт мэдээллийг 11-312825 дугаарын утсаар авах боломжтой.
ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН