Канад улсын Ерөнхий шүүгч нар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөлөлтэй уулзлаа

  • 2023-09-29
  • Ц.Энхжин
  • 346

Канад Улсын Холбооны Шүүхийн Комиссарын алба болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хэрэгжүүлж буй Техникийн Туслалцааны Түншлэлийн төслийн хүрээнд Канад Улсын Холбооны шүүхийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков, Нью Брансвик мужийн ерөнхий шүүгч Марк Ричард, Алберта мужийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Мари Т.Моро нар 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр зочиллоо.

Уг уулзалтын үеэр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Түвшинжаргал (Ph.D) тус хүрээлэнгийн чиг үүрэг, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав.

Түүнчлэн зочид төлөөлөгчид Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл амжилттай сунгагдаж, ирээдүйд хэрэгжүүлэх төслийн цар хүрээ, гол хамтарч хэрэгжүүлэх байгууллагыг судалж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиг үүргийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.