Монголын Криминологичдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
- 2020-12-28
- Ц.Энхжин
- 439
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монголын Криминологичдын холбооны гүйцэтгэх захирал М.Сүхбаатар нар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон чиглэлээр 2 тал хамтран ажиллахаар боллоо.