“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

  • 2022-04-29
  • Э.Цэрэндүзээ
  • 240
Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Энэхүү төсөл нь 2019 оноос эхэлсэн бөгөөд 2023 онд дуусахаар төлөвлөсөн байна.
Тус удирдах зөвлөлийг Канад Улсын гадаад хэргийн яамыг төлөөлж Марун Абу Файссал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар хамтран даргалдаг.
ШЕЗ, УЕПГ, ЦЕГ, ГБХЗХГ, ХЗҮХ, ДХИС нь тус удирдах зөвлөлийн гишүүд юм. Энэхүү удирдах зөвлөлийн хуралд Канад Улсын элчин сайдын яамны хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан дарга Гленн Зизанский, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Стивен Кент болон удирдах зөвлөлийн гишүүн байгууллагын төлөөөлөл оролцлоо.
Удирдах зөвлөлийн өнөөдрийн хурлаар төслийн хэрэгжилтийн тайланг сонсож, төслийн II дахь үе шатны талаар хэлэлцсэн байна.