“Монгол улсын нийтийн санхүүгийн хяналтын эрх зүйн орчин: төсвийн гүйцэтгэлд тавих хяналт ба хариуцлага” сэдэвт докторын судалгааны ажлын хэлэлцүүлэг боллоо

  • 2024-06-24
  • Ц.Энхжин
  • 426
Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн докторант Г.Янжинсүрэнгийн “Монгол улсын нийтийн санхүүгийн хяналтын эрх зүйн орчин: Төсвийн гүйцэтгэлд тавих хяналт ба хариуцлага” сэдэвт докторын судалгааны ажлын хэлэлцүүлэг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хуульчдын танхимд боллоо. Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор (Dr.Jur.) Х.Эрдэм-Ундрах үг хэлэв.
Хэлэлцүүлэгт МУИС-ийн ХЗС-ийн зөвлөх профессор, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Д.Баярсайхан, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, МУИС-ийн ХЗС-ийн зөвлөх профессор, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Х.Сэлэнгэ, МУИС-ийн ХЗС-ийн зөвлөх профессор, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), Ш.Цогтоо, МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Батнасан, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, Бизнесийн удирдлагын доктор (Ph.D), дэд профессор А.Энхбат, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), профессор Д.Сувдаа, УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, CЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Р.Ринчинбазар, Сангийн яамны НБББГ-ын дарга, Бизнесийн удирдлагын доктор (Ph.D), дэд профессор Б.Болормаа, Үндэсний Аудитын Газрын Санхүүгийн нийцлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш, доктор (Ph.D), профессор Л.Отгонтуяа нар оролцож санал өглөө. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтнууд оролцов.
Тус хэлэлцүүлгийг ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор М.Түвшинжаргал (Ph.D) удирдан явууллаа.